

УИХ-ын гишүүн Н.Наранбаатараас тодрууллаа.
Тэрээр, Урсгал болон хөрөнгийн зардлын 20 хувийг танах бүлгийн шийдвэр гарсан. Үүний дагуу УИХ-ын гишүүн Ж.Батжаргалаар ахлуулсан 23 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хуралдаж байна. Ажлын хэсгийн санал дүгнэлт Төсвийн байнгын хороогоор өнөөдөр орж танилцуулагдана. Эндээс тодорхой болно.
Оюутолгойгоос орж ирэх 3 их наядын ногдол ашгийг 100 хувь баялгийн санд төвлөрүүлж буйтай холбоотой ийм зохицуулалт орж ирж байгаа.
Нийт дүнгээрээ бол 2 их наядаар Засгийн газрын өргөн барьсан төсөв багасаж байгаа. 43.6 их наядын төсөв орж ирсэн бол одоо 41.6 их наядын төсөв болж хасагдаж орж ирж байна.
Зарлагаас нь 2 их наядыг хасаад орлогоос нь 2 их наядыг адилхан хасаж байгаа учраас Засаг руу буцаах шаардлага байхгүй. Ажлын хэсэг дээрээ энэ өөрчлөлтөө хийгээд байнгын хороо нэгдсэн хуралдаанаараа танилцуулаад явах хуулийн боломжтой.
Шууд дамжуулалт үзэх:
