

УИХ-ын гишүүн П.Мөнхтулгаас тодрууллаа.
Тэрээр, Хангайн бүсийн тойргоор яваад ирсэн. Хангайн бүсийн иргэд уул устайгаа шүтэлцээд амьдарсан.
Гэнэт эрүүгийн хуулийн 24.6 гэдэг заалт орж ирээд мод бэлтгэхдээ хоёулаа явсан бол бүлэг хэрэг гэж үздэг болсон. Ингээд насан туршдаа эрүүгийн ялтан болж байна.
Гоожин өгөх гэдэг бол нэг даргын асуудал байдаг. Гэтэл гоожингийн журам шинэчилж байгаа нэрээр иргэдэд эрхийг нь олгоогүй. 2023 онд хангайн бүсэд зуд болсон. Тухайн үед иргэд гал түлэх модгүй байхад мод авах эрхийг нь төр өгөөгүй. Үүнээс болж маш олон иргэн эрүүгийн ялтан болсон.
Өөрөөр хэлбэл, төрийн үйл хэрэг гацсанаас болоод иргэд эрүүгийн ялтан болж байна гэсэн үг.
Энэ хууль амьдралд нийцэхгүй байна гэж манай тойргийн маш олон иргэд гомдол саналаа өгсөн. Тиймээс энэ эрүүгийн хуулийг эргэн харах хэрэгтэй гээд хэлэлцүүлэг хийж байгаа.
Шууд дамжуулалт үзэх:
