m.mn
түрүүлж мэдээлнэ
Улс төр
6 цагийн дараа
245
Ц.Ганзориг: Би Ерөнхийлөгчийг гүтгэсэн асуудалд баримттай няцаалт хийлээ

ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр, "Хариуцлагатай албан тушаал хашиж байсан ХЗДХ-ийн сайд асан, Улаанбаатар хотын дарга асан Х.Нямбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч руу удаа дараа гүтгэлэг, ор үндэсгүй мэдээллийг олон нийтэд хүргэсэн. 

Ерөнхийлөгчийг хувьдаа нисдэг тэрэгтэй мэт ярьсан. ИНЕГ-аас тодруулахад манай улсад 20 гаруй нисдэг тэрэг байдаг талаар мэдээлэл өгсөн. Үүний 18 нь хувийн компаниудад, хувь иргэнд байна. 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийг Австрали улсад хувийн хаустай мэтээр гүтгэсэн. Энэ орон сууцны мэдээллийг та бүхэн шүүгээд харж болно. Энэ бол ор үндэсгүй мэдээлэл. Ерөнхийлөгч тус улс руу зорчоогүй 12 жил болж байна" гэв.

Шууд дамжуулалт үзэх: