М.Нансалмаа
Сэтгүүлч
Нийгэм
41 мин дараа
122
Салхиар цэлмэдэг “Утаанбаатар”

Энэхүү зураг бол хүүхдүүд цэцэрлэг, сургуульдаа хүмүүс ажилдаа явахаар ид бужигнадаг үеийн “Утаанбаатар”-ын дүр төрх юм. Нүдний өмнүүр нимгэн тюль татсан мэт бүүдгэр төрхөнд бид хэдийн дасжээ.

Хүйтний улирал дөнгөж эхэлж байхад тоосонцрын хэмжээ хүлцэх агууламжаас хоёр дахин хэтрээд байна.

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр Баруун 4 зам орчмын агаарын бохирдол (2026.10.27-ны 20:00 цаг):

 -Агаарын чанарын индекс 139.5 буюу бага бохирдолтой гэдэг ангилалд хамаарна. Энэ нөхцөлд хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.

-Тоосонцор 208 мкг/м3 буюу ердийн хэмжээнээс хоёр дахин хэтэрсэн.

-Азотын давхар исэл 82 мкг/м3 буюу ердийн хэмжээнээс 64 хувиар хэтэрсэн. Энэхүү исэл нь аливаа түлшний өндөр температурт шатах үед болон тээврийн хэрэгслийн дотоод шаталт, цахилгаан станц, химийн үйлдвэр, хог шатаах зуух зэрэг агаар бохирдуулах эх үүсвэрээс ялгардаг. 

2018–2024 онд улсын төсвөөс агаар, орчны бохирдлыг бууруулахад 276.3 тэрбум төгрөг зарцуулжээ.

Начир дээрээ утааг бууруулах ажлыг сайд биш салхи хийдэг гэдгийг Эрчим хүчний сайд асан Б.Чойжилсүрэн хүлээн зөвшөөрч байв. Улс төрчдийн тараасан “утаагүй зуух” ажилласангүй юу, эсвэл салхи ажлаа хийхгүй байна уу?