М.Нансалмаа
Сэтгүүлч
Байгаль орчин
4 цагийн дараа
138
Ш.Батбаяр: Түймрийн хохирлыг тооцох нисдэг тэрэгний зардлыг Мобикомоос гаргаж байгаа

Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийн хохирлыг тооцох ажлын үйл явцын талаар Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяраас тодрууллаа. Тэрээр "Нийт 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр онцгой байдал болон хувийн хэвшлийн хоёр нисдэг тэргээр хүрэх боломжгүй газруудад хүрч ажиллаж байна. Амьтан, ургамал, хөрс, усны мэргэжилтнүүд ажиллаж байгаа. Мөн манай ойн газраас хүртэл мэргэжилтнүүд явсан. Хувийн хэвшлийн нисдэг тэрэгний зардлыг Мобиком корпорац гаргаж байгаа.

Машин, мотоцикл, мориор хүрэх боломжгүй зургаан цэгт нисдэг тэргээр очсон баг хоёр өдрийн турш ажиллана.

Японы засгийн газраас холбогдох мэргэжлийн хүнийг хохирол тооцох ажилд оролцуулах санал гаргасан. Одоо уулзах гэж байна.

Хохирол тооцох баг арваннэгдүгээр сарын 6-нд ирнэ. Хуулийн дагуу 30 хоногийн хугацаандаа амжиж, хохирлыг тооцно. Даваа гарагийн байдлаар ажил 30 хувьтай үргэлжилж байсан. Нэмэлт бүрэлдэхүүн болон нисдэг тэрэг илгээсэн учраас ажлын явц хурдасна.

Шууд үзэх: