Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
7 цагийн дараа
196
М.Энхцэцэг: Б.Найдалаа сайдын туслах ордон дотор миний биед халдлаа

УИХ-ын гишүүн М.Мөнхцэцэгээс тодрууллаа. 

Тэрээр, Төрийн ордонд  Б.Найдалаа сайдын туслах миний биед халдлаа. Би өрөөнийхөө үүдэнд ярилцлага өгөөд зогсож байсан. Тухайн үед хажуугаас нэг эмэгтэй ирээд над руу дайраад, цаашаа явсан. Гэхдээ буцаж хүрч ирээд үнэмлэх харуулаад би Б.Найдалаа сайдын туслах байна. Б.Найдалаа сайдын туслахыг зохицуулах хорооны зохицуулагч болох гээд явж байна гээд худлаа хэлээд байна. Би туслах нь байна гээд дайраад салахгүй байсан. Шууд намайг цохиод авсан. 

Халдашгүй байдлын дэд хороонд хандсан. УИХ-ын гишүүн хэнээс айж эмээхгүйгээр асуудлыг гаргаж, улс орны сайн сайхны төлөө ажиллах ёстой.

Сүүлийн үед эрчим хүчний асуудлаар маш их зүйлийг гаргаж ирж байгаа. Тэгсэн өнөөдөр зүгээр туслах нь хүрч ирээд миний биед халдлаа. Гудамжинд таарсан бол барьж аваад зодоод алах нь байна. Энэ их айдас дунд яаж гишүүний ажлаа хийх юм бэ. 

Шууд дамжуулалт үзэх: