

Б.Найдалаа сайдын туслахаас М.Энхцэцэг гишүүний биед халдсан эсэх асуудлаар тодрууллаа.
Тэрээр, М.Энхцэцэг гишүүн худлаа ярьж байсан. Эрчим хүчний сайд Б.Найдалаа туслахыгаа том албан тушаалд тавих гэж байна гэж худлаа ярьсан. Тэгэхээр нь би сайдын туслах байна гээд, би ямар ч албан тушаал дээр очоогүй, очих гээгүй, туслахын ажлаа хийгээд явж байна. Та яагаад худлаа яриад байгаа юм бэ гэж өөрт нь хэлсэн. Тэгсэн утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд эхэлсэн.
Та болиоч гэхэд биед халдлаа гэж гүтгэсэн. Би биед нь огт хүрээгүй. Гэхдээ УИХ гишүүнийг яриа өгч байхад яриаг нь тасалсандаа уучлал гуйж байна.
Шууд дамжуулалт үзэх:
