М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
6 цагийн дараа
112
АН: Хэргийг дахин буцаадаг асуудлаар ерөнхий хяналтын сонсгол хийх шаардлагатай

Ардчилсан нам ээлжит мэдээллээ хийлээ.

АН-ын бүлгийн дарга Б.Түвшин: 2022 онд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж нарын санаачилснаар давж заалдах болон хяналтын шатны шүүхээс эрүүгийн хэргийг дахин хэлэлцэхээр буцаадаг заалтыг хүчингүй болгосон. Гэвч 2024 оноос хойш 1593 хэргийг дахин хэлэлцэхээр буцаасан байна.

Эрх зүйн үндэслэлгүйгээр эрүүгийн хэргийг дахин хэлэлцэхээр анхан шатны шүүхэд буцааж байгаа нь улс төрийн болон бусад зүй бус зорилготой гэх эргэлзээг төрүүлж байна.

АН-ын бүлгээс эрүүгийн хэргийг дахин хэлэлцэхээр буцаахыг хүчингүй болгосон хуулийн хэрэгжилт, үр нөлөөг дүгнэх ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах шаардлагатай гэж үзлээ.

Шууд үзэх: