Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
7 цагийн дараа
210
Д.Амарбаясгалан: Бортээгийн орд надтай ямар ч холбоогүй гэх шүүхийн шийдвэр байгаа

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрээр, Алслагдсан хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэдийн үнийн өсөлтийн талаар ярьж байна. Энэ асуудалд УИХ, Засгийн газар онцгойлон анхаарах хэрэгтэй. Шатахуун, түлш, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний найдвартай, тогтвортой ханган нийлүүлэлтийн асуудал чухал байна. Мөн үнийн өсөлтийг тодорхой түвшинд барих хэрэгтэй. 

Бортээгийн орд надтай ямар ч холбоогүй гэсэн шүүхийн шийдвэр байгаа. Нэг хэвлэл дээр намайг Бортээгийн ордыг эзэмшдэг гэж бичсэн байсан. Тухайн асуудлаар би СХД-ийн шүүхэд хандсан. Шүүхийн шийдвэр гарсан.

Үүнийг би олон нийтэд зориудаар зарлаагүй. Хууль хяналтын байгууллагын асуудал цэгцэрсний дараа олон нийтэд мэдээлэл өгөх нь зүйтэй гэсэн бодолтой байгаа. 

Бортээгийн ордыг хэн нэгэн хувь хүн огт эзэмшиж байгаагүй. Төрийн мэдэлд байдаг. Тавантолгойн бүлэг ордын нэг хэсэг. Тавантолгойн орд стратегийн хувьд орд учраас хувьчлах боломжгүй.

Нүүрсний хулгай гэдэг том сэдвийг дарахын тулд Д.Амарбаясгалан болон түүний хэсэг бүлэг нөхдийг улс төрийн хэрэгт холбогдуулан дарж авах сонирхлын хэрэгсэл болсон. 

Шууд дамжуулалт үзэх: