Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
5 цагийн дараа
139
П.Наранбаяр: 13-16 насны хүүхдүүд цахим орчинд хязгаартай нэвтэрнэ

УИХ-ын гишүүн П.Наранбаяраас тодрууллаа.

Тэрээр, 13 хүртэлх насны хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлана. Харин 13-16 насандаа тодорхой хязгаартай нэвтэрнэ. 16 наснаас дээшээ өөрөө ухамсраараа нэвтэрнэ. Хуулийн гол санаа нь энд байгаа. Боловсролын байгууллага, сургуул, цахим хөгжлийн яам, харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг байгууллагуудын уялдаа холбоог цогц байдлаар, хэн нь ямар үүрэгтэй оролцох вэ гэдгийг гаргаж ирсэн. 

Мөн нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгч үүргийг тодорхой болгосон. Энэ нь шинэ хууль биш. Тус хууль 40 гаруй оронд хэрэгжиж байна. Оносон нь ч байна, алдсан нь ч байна. Дээрх улсуудын оносон дээр нь бид ажиллаад, алдсан дээр нь суралцаад хуулийн төслийг өргөн барьсан. 

Хүүхдүүдтэй уулзаж саналыг нь авсан. Анхны хувилбар дээр 16 нас хүртэл тас хорьсон байсан. Хүүхдүүдийн санал бодлыг хүлээж аваад 13 нас гэсэн байдлаар тогтоосон. 

Шууд дамжуулалт үзэх: