

Улаанбаатар хотын дарга Б.Пүрэвдагваас тодрууллаа.
Тэрээр, Манай нам дотор зарчим байдаг. Намын дүрэмд ч байдаг. Тухайн аймаг, дүүргийн засаг дарга намын даргаар ажиллах зарчим байдаг. Намын дарга сонгуульд ялах юм бол Ерөнхий сайд болно гэдэг зарчим байдаг.
Улаанбаатар хотын даргаар ажиллаж байгаа учраас би 11-р сарын 7-нд нийслэлийн намын 36-р ээлжит бага хуралд намын даргад нэр дэвшинэ.
Өчигдөр Хөх хотоос ирлээ. Ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 35 жилийн ойгоор баг хамт олноороо Хөх хотод айлчлаад ирлээ. Тус айлчлалын хүрээнд хэд хэдэн томоохон үйл явдал болсон. 25 аж ахуйн нэгжийн төлөөллөө авч яваад 20 орчим тэрбум төгрөгийн худалдаа эдийн засгийн гэрээг аж ахуй нэгжийн хооронд байгуулсан.
Мөн 35 жилийн хамтын ажиллагааны ойд зориулж бидэн хавдрын иж бүрэн тоног төхөөрөмжийг бэлгэлсэн. Ингэснээр нийслэлийн харьяа эмнэлгүүд хавдрын гурван үе шаттай бүрэн оношилгоо хийх боломжтой боллоо.
Шууд дамжуулалт үзэх:
