

УИХ-ын гишүүн М.Мандхайгаас тодрууллаа.
Тэрээр, 2027 оны төсөв 10 их наядаар тэлж орж ирж байгаа. Өнгөрсөн жилтэй харьцуулахад зарлага нь 43.6 их наяд байгаа. Энэ бол маш их мөнгө.
10 их наяд гэдэг бол манайд 500 мянган гаруй тэтгэвэр төлөгч байвал 24 сар тасралтгүй тэтгэврийг нь олгох хэмжээний мөнгө юм.
Тэтгэвэр тэлнэ гэдэг бидний өргөн хэрэглээний барааны үнэ өснө гэсэн үг. Сүүлийн 10 жилийн хугацаанд манай улсын төсөв 10 дахин нэмэгдсэн. Төдий чинээ юмны үнэ өссөөр ирсэн. Ерөөсөө буугаагүй. Тэгэхээр 10 их наядын тэлэлт төдий чинээ бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлнө.
Үүнийг Засгийн газраас юмны үнэ нэмэгдээд өрхийн орлого нэмэгдээгүй. Тиймээс цалин тэтгэврээ нэмэгдүүлэх нь зүйтэй гэж байгаа. Цалин, тэтгэврийг нэмэх нь маш зөв. Нөгөө талдаа тэлэлт хийж байж цалин тэтгэвэр нэмэх байсан уу гэдэгт учир дутагдалтай байна. Өнгөрсөн жилийн төсвийг нэмэгдүүлэхгүйгээр байгаа төсвийнхөө зарцуулалтыг дахиад хэмнэх бүрэн боломж байгаа.
Шууд дамжуулалт үзэх:
