Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
6 цагийн дараа
295
Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайханыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо

16 настай охины амь насыг хэрцгийгээр хөнөөсөн Ц.Дагвадорж нарын 4 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны шийдвэрийг танилцууллаа.

Улсын дээд шүүх өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гурван шийдвэр гаргадаг. Улсын дээд шүүхээс хоёр шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ. Ц.Дагвадорж, Э.Ган-Эрлэнэ, Э.Номин-Эрдэнэ нарт холбогдох хэрэгт хоёр шатны шүүх зарим шүүгчдэгч нарын үйл баримт, хууль хэрэглээний асуудалд хийсэн дүгнэлт учир дутагдалтай болсон гэж хяналтын шатны шүүх үзлээ. 

Хяналтын шатны шүүхээс Ц.Дагвадоржийн үйлдсэн онц харгис хэрцгий аргаар өөртөө эдийн ашигтай давуу байдал бий болгох, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хоёр хүнийг хөнөөсөн, 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон, бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, хүч хэрэглэхээр заналхийлсэн бусдын эд хөрөнгийг залилсан гэх хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт хууль ёсны бөгөөд хуулийн шаардлага хангасан байна. 

Харин эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3.3-р зүйлд зааснаар залилах гэмт хэргийг байнга үйлдэж амтдралын эх үүсвэрээ болгосон гэж хүндрүүлэх шинжээр зүйчилж ирснийг өөрчилж энгийн бүрэлдэхүүнтэй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс дүгнэлээ.

Ц.Дагвадоржид оногдуулсан ялыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-р зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан ялын зүйчлэлийг 17.3.1 дэх хэсэгт зааснаар 2 жил оногдуулах ялаар өөрчилж, эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар нэгтгэн бүх насаар нь хорих ял өгч шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Ган-Эрдэнэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн. Энэ нь хэргийг нөхцөл байдалтай тохирсон байна. Хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэн Э.Ган-Эрдэнэд холбогдох шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Э.Носин-Эрдэнийг прокуророос түүнийг гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж зүйчилсэнг хоёр шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож гэмт хэргийн шинжгүй хэмээн хэрэгсэхгүй болгосон. Энэ талаар хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгү, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж хяналтын шатны шүүхээс үзлээ. Э.Номн-Эрдэнийн гэмт үйлдэлд эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2-р зүйлд заасан буюу амь нас эрүүл мэнд аюултай нөхцөлд байхад тусламж үзүүлээгүй эс үйлдэхүйд нь гэмт хэргийн шинж агуулж байгаад нь дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь буруу байна. Хяналтын шатны шүүхээс нөхөн шалгалт хийх боломжгүй учраас Э.Номин-Эрдэнэд холбогдох шийдвэрүүдийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Х.Энхсайханд холбогдох хэрэгт хоёр шатны шүүх дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, хууль зүйн алдаатай дүгнэлт хийсэн байна. Прокуророос 16 насанд хүрээгүй 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байхад үйл баримтыг буруу тогтоож, хуулийг буруу тайлбарлаж хэрэгжүүлсэн учраас Х.Энхсайханд холбогдох хэргийн шийдэх тогтоол болон магадлалын заалтуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ. 

Шууд дамжуулалт үзэх: