

16 настай охины амь насыг хэрцгийгээр хөнөөсөн Ц.Дагвадорж нарын 4 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны шийдвэрийг танилцуулсан. Энэ үеэр 16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа мэдээлэл өглөө.
Тэрээр, Улсын дээд шүүхийн шийд өнөөдөр гарлаа. Миний хувьд энэ 2 жил 4 сар 9 хоногийн хугацаанд явахад, яагаад миний охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт оролцсон оролцогч, хамтрагч, гүйцэтгэгч, зохион байгуулсан хамжигч нар нэг хүн дээр хэргээ тохоод 2 нь ялаас мултрах гэсэн процессыг ээж, иргэн хүний хувьд өдий хүртэл гомдол гаргаж явсан. Тэр хүрээндээ хуулийн байгууллага, хууль зүйн тусалцаа үзүүлж байгаа өмгөөлөгч нар, хүрээлэн байгаа ард түмэн, гэр бүлийн гишүүдээсээ яагаад гэдэг асуултыг асуусаар ирсэн. Яагаад гэдэг асуултыг өчигдөр Дээд шүүхэд танилцуулж, хариултынхаа шийдвэрийг эцэслэн авлаа.
Хэргийг дахин хэлэлцэхээр боллоо. Хэрэгт оролцсон, хохирогч статустай байсан Э.Номин-Эрдэнэд цагдан сэргийлэх арга хэмжээ буюу анхан болон давахын шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо. Э.Ган-Эрдэнийг цагаатгасан хэвээр үлдээлээ. Улсын дээд шүүх зөв шийдвэр гаргалаа гэж харлаа. Энэ хүртэл хамт явсан Монголын ард түмэндээ баярлалаа. Гэхдээ энэ хэргийг дахин хэлэлцэхээр болж байна.
Гэм буруутай хүмүүс гэм буруугаа хүлээх болж байна. Өнөөдөр би охиныхоо төлөө бус хүүхдийн язгуур эрх ашиг, хүүхэд хайрлагдах ёстой, хамгаалагдах ёстой, шударга ёс байх ёстой.
Шууд дамжуулалт үзэх:
