Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
5 цагийн дараа
239
Р.Булгамаа: Хэргийг анхан шатны шүүхээсээ эхлэн дэнслэгдэхээр боллоо

Р.Булгамаа өмгөөлөгч:Бид хуультай нийгэмд амьдарч байгааг харуулсан шийдвэрийг Улсын дээд шүүх гаргалаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 16 настай охиноо бусдын гарт алдаж, хүний эрх, эрх чөлөөний төлөөх хичээл зүтгэл нь өнөөдөр талаар болсонгүй гэдгийг Улсын дээд шүүх харуулж, зүг чигийг нь гаргаж өглөө. 

Цагаадсан гурван иргэн байсан. Харин хоёрынх нь үйлдэл, оролцоо дахин анхан шатны шүүхээсээ эхлэн дэнслэгдэхээр боллоо. 

Монгол Улсын үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөө халдашгүй дархан эрх, хүний амь нас хуулиар хамгаалагдсан байдаг. Өмгөөлөгчид бид дахин энэ асуудлыг анхан шатны шүүх дээр гарган тавина. 

Энэ гэмт хэрэг гарсан цагаас хэргийн газар очсон цагдаагийн бие бүрэлдэхүүн, мөрдөгч, байцаагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түүнд нийцүүлэн мөрдөх ёстой журам стандартуудыг хэрхэн биелүүлсэн.Зөрчил гаргасан холбогдох субъектүүдтэй холбогдуулан холбогдох байгууллагуудад хүсэлт гомдлоо гаргаж зохих түвшинд шийдвэрлүүлэх болно.

Шууд дамжуулалт үзэх: