Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
5 цагийн дараа
161
Н.Номтойбаяр: Техникийн гэмтэл, осол аваар гарах нь цаг хугацааны асуудал байсан

Шадар сайд Н.Номтойбаяраас Дарханы ДЦС-д үүсээд байгаа асуудлын талаар тодрууллаа.

Тэрээр, Дарханы дулааны станц 1965 онд ашиглалтад орсон. Монголд байгаа хамгийн насжилт өндөртэй, техник технологи нь асар муудсан. УОК-оос өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 21 аймагт миний бие ажилласан. Энэ үеэр Дарханы дулааны станцаар орж ажиллаж, нөхцөл байдалтай нь танилцсан.

Жижиг том гэлтгүй техникийн гэмтэл, осол аваар гарах нь цаг хугацааны асуудал байсан. Бодит үнэн тэр. Бүх юм болж байна бүтэж байна гэж худлаа яриад яах вэ.

Урьдчилсан эрсэдлийн үнэлгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, мууд бэлэн байх горимоор ажиллаж байгаа. Аргалж байна гэсэн үг. 

Эрчим хүчний яамнаас шуурхай бүрэлдэхүүн явсан. Намайг өглөө очиж ажиллахад ирээгүй байсан. 

Шууд дамжуулалт үзэх: