Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
5 цагийн дараа
135
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын нөхөн сэргээлтийг Японы талтай хамтарч хийнэ

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очироос Нөмрөгийн дархан цаазат газартай холбоотой асуудлаар тодрууллаа.

Тэрээр, Газар дээр нь ажиллаж байгаа багийг ирсний дараа эхний байдлаар шинжээч нарыг оруулсан өргөтгөсөн хуралдаан хийнэ. Хохирол үнэлгээг аль болох бодитой тогтоох ёстой гэх байдлаар ажиллаж байна. 

Нөхөн сэргээх ажлыг Японы талтай хамтарч хийнэ. 

Төлөвлөгөө гурван шатаар гарна. Урт, дунд, богино хугацааны авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулна.

Ойрын хугацаанд түймрийн дараа ан амьтдад бэлчээр ховор болсон. Тиймээс цэг байгуулж Сүхбаатар, Дорнод аймгаас ойр өвс тэжээл бэлдэнэ. 

Шууд дамжуулалт үзэх: