

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамаас тодрууллаа.
Тэрээр, Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хохирсон 750 иргэний асуудлыг шийдвэрлүүлж чадлаа. 10 гаруй жилийн өмнө гэр хорооллын дахин төлөвлөлтийн хөтөлбөр эхэлсэн. Энэ үед газраа чөлөөлж өгөөд түрээсийн байранд амьдраад барилга нь баригдахаар орон сууцтай болно гэсэн итгэлээр иргэд хамрагдсан. Энэ хүмүүс 10 гаруй жил түрээсийн байраар амьдраад, зарим нэг хүмүүс нь ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байна.
Нийт орон сууцны залиланд өртсөн 3900 орчим иргэд бүртгүүлсэн. Үүний том хэсэг нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал байсан.
Эхний ээлжид төр буруутай, тухайн үед аль нам засаглаж байснаас үл хамаараад нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтөд хохирсон 750 иргэний хохирлыг төр барагдуулах ёстой гэсэн асуудлыг Н.Учрал Ерөнхий сайдад тавьсан.
Ингээд 750 иргэний асуудлыг шийдвэрлэхийг зөвшөөрсөн. Ингээд нийслэлээс хэрэгжүүлж байгаа Солонго хороолол болон Сэлбэ дэд төвүүдэд яаралтай, дүрэм журмын хүрээнд оруулах шийд гарсан.
Шууд дамжуулалт үзэх:
