Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
6 цагийн дараа
238
Т.Аубакир: Нас барсан иргэний тэтгэвэр, хүүхдийн мөнгө олгогдох зөрчил гарсаар байна

ГБХНХ-ын сайд Т.Аубакираас тодрууллаа.

Тэрээр, Манай салбарт байгаа нас барсан иргэдийн тэтгэвэр, нас барсан хүүхдүүдийн хүүхдийн мөнгийг нас барсныг нь мэдэхгүй үргэлжлүүлэн өгсөөр байгааг би илрүүлсэн. Ингээд тухайн зөрчлийг алга болгохоор 2025 онд ажлын хэсэг байгуулж байсан. 

Энэ дотор Казакстаны 182 хүн байгаа. Иргэний бүртгэлийн газар цаг тухайд нь мэдээллээ манай байгууллагад өгөх үүрэгтэй байдаг. Өрөөндөө ажлаа хийгээд сууж байгаа нийгмийн даатгалын байцаагч тухайн орон нутагтаа хэн, ямар хүүхэд нас барсныг мэдэх төдийлөн боломжгүй.

Эндээс төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо харагдаж байна. Зарим тохиолдолд гадаадын иргэн болсныг нь мэдэхгүй шилжүүлж байна. Гадаадын иргэн харьяатын газар мэдээллийг нь шилжүүлэхгүй, систем нь доголдсоноос болж ийм байдал улсын хэмжээнд үүссэн. 

Шууд дамжуулалт үзэх: