

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнгээс тодрууллаа.
Тэрээр, Манай зүүн бүсэд хөрөнгө оруулалт сайн тусгагдсан байгаа. Зүүн бүс газрын тос, уул уурхайгаас орлого олдог. Цаашид түүхэн аялал зуучлалыг хөгжүүлэх, хөдөө аж ахуйг дэмжих, дэд бүтцийн томоохон тээвэр логистикийн төв байгуулах хөгжлийн бодлогын дагуу ажлууд хийгдэж байгаа.
Мөн сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлэг шаардлагатай газруудад хөрөнгө оруулалт тусгагдсан байгаа.
Ямар нэгэн гишүүний лоббигоор гэхээс илүүтэй яг хэрэгцээ шаардлага нь хаана байгаа тэр газраа л хөрөнгө оруулалтаа тусгах хэрэгтэй. Тухайлбал, актлагдсан байртай бол тэрийг шинэчлэх хэрэгтэй. 2,3 ээлжтэй байгаа бол 1 ээлжид оруулах хэрэгтэй. Хүн ардынхаа эрүүл мэнд, боловсрол, соёлын үйлчилгээнд оруулж байгаа хөрөнгө оруулалт юм.
Шууд дамжуулалт үзэх:
