Хуулийн төсөл батлагдсанаар иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, тусламж, үйлчилгээ авах үндсэн эрхийг бодитой хэрэгжүүлэх эрх зүйн орчин сайжирна. Мөн эрүүл мэндийн тогтолцооны удирдлага, санхүүжилт, хүний нөөц, тусламж, үйлчилгээ, эм зүй, дижитал эрүүл мэнд болон мэдээллийн зохицуулалтыг харилцан уялдаатай хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ. Эрүүл мэндийн салбарын шинэчлэл иргэн төвтэй, чанартай, хүртээмжтэй тусламж, үйлчилгээнээс эхэлнэ.