М.Нансалмаа
Сэтгүүлч
Нийгэм
5 цагийн дараа
231
Үндсэн болон суурь тэтгэвэр тусдаа орно

 

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 1-нээс ахмадууд үндсэн тэтгэврээс гадна суурь тэтгэвэр авч эхэллээ. Гэхдээ зарим иргэний дансанд үндсэн тэтгэвэр нь орсон ч суурь тэтгэвэр нь ороогүй байгаа юм. Энэ нь тэтгэврийн хоёр төрөл өөр эх үүсвэрээс санхүүжиж, тус тусдаа шилжиж байгаатай холбоотой аж.

НДЕГ-аас мэдээлснээр тэтгэвэр авдаг банкнаас шалтгаалан шилжүүлгийн хугацаанд зөрүү гарч байгаа бөгөөд зарим банкны шилжүүлэг дуусаагүй байна.

Хувь тэнцүүлсэн тэтгэвэртэй иргэд ч суурь тэтгэвэр авна

Арваннэгдүгээр сарын 1-нээс олгож буй суурь тэтгэврийн хувьд бүрэн болон хувь тэнцүүлсэн тэтгэвэртэй эсэхээр ялгахгүй. Нийгмийн даатгалын болон цэргийн тэтгэвэр авагч эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрсэн бол суурь тэтгэвэр авах эрхтэй.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал энэ талаар тайлбарлахдаа хувь тэнцүүлсэн тэтгэвэр авагчид ч насны шаардлага хангасан бол суурь тэтгэвэр авах эрхтэйг онцолсон юм.

Суурь тэтгэвэр хэдэн төгрөг байх вэ?

Суурь тэтгэврийг хүн бүрд ижил хэмжээгээр олгохгүй. Тухайн хүний шимтгэл төлсөн хугацаа болон одоо авч буй үндсэн тэтгэврийн хэмжээг харгалзан сард 100,000-300,000 төгрөг байхаар ялгаатай тогтоожээ.