

Энэ сарын 7-ны өдөр Нийслэлийн МАН-ын хорооны баг хурал болно. Тус хуралдаанаар Нийслэлийн МАН-ын шинэ даргыг сонгоно.
Одоогийн дарга Х.Нямбаатар авлига албан тушаалын хэрэгт холбогдон яллагдагчаар татагдаад буй. Мөн тэрээр гадаад улсад байгаа бөгөөд ирэхгүй, дөрвөн жилийн тайлангаа цахимаар танилцуулахаа илэрхийлсэн.
Харин одоогийн дарга Х.Нямбаатарыг байхгүйд шинэ дарга сонгож болох уу гэх асуулт гарч ирнэ. Гэхдээ тус асуудлын талаар тодруулахад Х.Нямбаатарыг байхгүйд ч Нийслэлийн МАН-ын хорооны хурлыг хийж болох аж.
Одоогийн байдлаар Хотын дарга Б.Пүрэвдагва Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөхөө илэрхийлсэн.
Гэхдээ өөр нэр дэвшигч тодроогүй байгаа. Тиймээс үүнээс харахад Хотын дарга Б.Пүрэвдагва өрсөлдөгчгүйгээр Нийслэлийн МАН-ын даргын сэнтийд залрахаар байна.
