
Үндэсний Статистикийн Хорооны (ҮСХ) хүн ам, орон сууцны завсрын тооллогын сүүлийн үеийн нэгдсэн дүнгээр хилийн чанадад зургаагаас дээш сарын хугацаанд оршин сууж буй Монгол улсын иргэдийн тоо 201,350-д хүрээд байна. Энэ нь ердөө 5 жилийн өмнөх тооллогоос 64.6 хувиар буюу 79 мянга гаруй иргэнээр өссөн дүн аж.
Өнөөдөр Монгол улсын нийм хүн амын 5.6 хувь нь харь оронд амьдарч байгаа бөгөөд тэдний 60 хувийг 15-39 насны хөдөлмөрийн чадвартай залуус эзэлж байна.
Хилийн чанад дахь монголчуудын дийлэнх нь дараах зургаан улсад амьдарч байна. Тэдгээрээс БНСУ-д 51 мянга, АНУ-д 32 мянга, Японд 19 мянга, Австрали-д 15 мянга тус тус тэргүүлж байгаа юм. 15–19 насны залуусын гадаад руу шилжих хөдөлгөөн сүүлийн 5 жилд 2.7 дахин өссөн байна. Энэ нь ЕБС төгссөн хүүхдүүд эх орондоо дээд боловсрол эзэмших эсвэл ажлын байранд гарахаас илүүтэй хилийн дээс алхахыг чухалчлах болсныг харуулж байгаа юм.
Япон улсад сурч буй 20 настай Л: “ Японд боловсролын чанарын хувьд Монгол шиг махчилж бус илүү шүүмжлэлт сэтгэлгээ болон биеэ даан асуудал шийдэх чадамжийг нэмэгдүүлдэг. Мөн аль ч оронд оюутнууд хичээллэхийн хажуугаар цагийн ажил хийдэг. Гэтэл Монголд хамаагүй хүнд санагддаг. МУИС-д сурдаг байхад хичээлийн хажуугаар ажил хийхэд цалин бага. Мөн ачаалал ихтэй, замын түгжрэл зэрэг нь сургалтын чанарт их нөлөөлдөг юм байна гэж дүгнэсэн.”
Мөн сүүлийн нэг жилд 11-ээс дээш жил оршин суух болон урт хугацаагаар суурьшсан иргэдийн тоо хоёр дахин өссөн байна. Эндээс тэд эх орондоо буцаж ирэхэд хүндрэлтэй байгааг харж болно. Үүний уршгаар бүхий л салбарт залуу боловсон хүчин дутагдаж, ажиллах хүчний насжилт өндөрсөх том сорилт тулгарах нь цаг хугацааны л асуудал биз ээ. Энэхүү асуудал дээр бодитой шинэчлэл болоод, бодлого явуулахгүй бол залуу үеийнхэн боломжийг эх орноосоо биш, харин харь орноос хайсаар байна
Нийтэлсэн: Ч.Амирлин
