

УИХ-ын гишүүн Б.Тулга ХЭҮК-ийн шинэ 5 гишүүнийг томилох асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр, 10-р сарын 26-нд Хууль зүйн байнгын хороо хуралдаж, ХЭҮК-ийн 5 гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотой шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг байгуулсан.
2000 онд хүний эрхийн тухай хууль батлагдаж, 2021 онд шинэчлэгдсэн байдаг. 7 гишүүний 5 гишүүний хугацаа нь дуусаж, 5 шинэ гишүүн сонгох үйл явц болж байгаа.
Нэр дэвшигч нарт тавигдах шаардлагыг зөөлрүүлсэн гэх гомдол гарсан.
Нэр дэвшигчийн сонсголын асуудал орж ирсэнтэй холбоотой тухайн журам шинэчлэгдэх, хуульд нийцүүлэх шаардлага гарсан. Мөн тухайн журмыг батлахдаа тодорхой хуулиудаас давсан шаардлагуудыг журамд тусгаж өгсөн байсан. Энэ парламентын ажиллах хугацаанд ч гэсэн хуулиас давсан аливаа журмуудыг хүчингүй болгох, засах процесс явж байгаа.
Шууд дамжуулалт үзэх:
