Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2 цагийн дараа
224
Хотын дарга Б.Пүрэвдагва 81 сая төгрөгийн орлого, 502 сая төгрөгийн зээлтэй

Улаанбаатар хотын дарга Б.Пүрэвдагва энэ оны 5-р сард томилогдоод хагас жилийн нүүрийг үзжээ.

Харин тэрээр хөрөнгө орлогын мэдүүлэгээ 2023 онд мэдүүлснээс хойш ахин шинэчлэн мэдүүлээгүй байна. Ингээд түүний 2023 онд АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгийг танилцуулж байна.

Нийт орлого: 81.492.000

Орон сууц, барилга байгууламж нийт дүн: 883.000.000

Тээврийн хэрэгсэл: Жийп болон туулах чадвар өндөр, Nissan, Patrol- 1

Тээврийн хэрэгсэл нийт дүн: 198,500,000₮

Мал, аж ахуй: Адуу-62, Сайн үүлдрийн үхэр-46

Мал, аж ахуй нийт дүн: 118.500.000

Хадгаламж: 4.000.000

Газар нийт дүн: 10.000.000

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл нийт дүн: 86.000.000

Зээлийн үлдэгдэл: 502.668.000 гэж мэдүүлжээ.

Боловсрол:

1998-2008 онд Нийслэлийн 45 дугаар сургууль,

2008-2012 онд МУИС-ийг Улс төр судлал мэргэжил,

2015-2017 онд Австралийн Ньюкастлын их сургуульд Тогтвортой хөгжлийн судалгаагаар магистр,

2019 онд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан.

Эрхэлж байсан ажлын намтар:

2010-2011 онд МАН-ын Бүсийн зохицуулагч,

2011-2012 он МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах,

2012-2013 онд УИХ-ын Тамгын газарт Референт,

2017-2018 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх,

2018-2020 он МАН-ын Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга, 2020 оноос НИТХ-ын Төлөөлөгч,

2020-2021 он НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга,

2021 оноос МАН-ын Намын байгуулалтын газрын дарга,

2024 оноос МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.