М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
4 цагийн дараа
151
Н.Мөнхсоёл: Ирэх сард үнийн өсөлт 15 хувьд хүрэх магадлалтай байна

Хүн намын зөвлөл хуралдааны шийдвэрээ танилцууллаа.

Хүн намын зөвлөлийн дарга П.Ганзориг: Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хуулийг Хүн намын зүгээс дэмжиж ажиллана. Норм стандартгүйн улмаас иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна.

Монголбанкны бие даасан байдлыг хангахгүй бол төсвийн шинжтэй үйл ажиллагаануудыг санхүүжүүлж ирсэн нь алдагдлын гол суурь болж байна. Үндсэн зорилго болох үнийн тогтвортой байдлыг хангахад чиглэж, хараат бус бие даасан байдлыг бий болгох тогтоолын төсөл орж ирж байгаа нь сайшаалтай. Хүн намын зүгээс дэмжиж байгаа.

УИХ-ын гишүүн Н.Мөнхсоёл: Төв банкны ерөнхийлөгчийн томилгоо нь улс төрийн шинжтэй байхаар төв банкиндаа ч, эдийн засагт ч дарамт ачаалал болдог. Өнөөдрийн байдлаар инфляци 13 хувьтай байна. Арваннэгдүгээр сарын сүүлээр инфляци 15 хувьд хүрэх магадлалтай.

Төв банкинд 6,9 их наядын хуримтлагдсан алдагдлын асуудал бий. Энэ мөнгөөр үнэ тогтворжуулахын тулд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Энэ алдагдлаа засгийн газраар хувааж төлүүлэх сонирхолтой байх шиг байна. Хэзээ, хэрхэн үүссэн талаар тоо баримтаар хангаж байж, шийдвэрийг гаргах ёстой.

Шууд үзэх: