

УИХ-ын гишүүн Ж.Батжаргалаас суурь тэтгэврийн талаар тодрууллаа. Тэрээр “ Төсөв их томорсон гээд тал бүрээс шүүмжтэй байна. Бид 2026 оны хаврын чуулганаар нийгмийн даатгалын тухай хуулиндаа нэлээн том өөрчлөлт оруулж, олон давхаргат тэтгэврийн тогтолцоо руу шилжсэн.
Арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ. 2027 онд тэтгэврийн зөрүүг арилгахаар төлөвлөж байгаа. Тэр бол 145 мянган ахмадын асуудал юм. Инфляцтай уялдуулж, тэтгэвэр нэмэх асуудлыг 2027 оны төсөвт тусгасан.
Суурь тэтгэвэр олгосноор үнийн өсөлтөд сүйдтэй өөрчлөлт үзүүлэхгүй. 2025 онтой харьцуулахад тэтгэвэр, цалингийн нэмэгдэл 5 их наядаар өссөн” гэв.
Шууд үзэх:
