Нийгэм
13 мин өмнө
724
“10 саяын” гэх бичлэгт холбогдоод буй М.Онон: Тухайн үед би гэр бүлийн хамт байсан

“10 саяын” гэх бичлэгт нэр холбогдоод буй Төмөр замын газрын Тээврийн удирдлагын газрын дарга М.Онон өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийлээ. Тэрээр өнөөдөр БГД-ийн цагдаагийн хэлтсийн гадаа 11.30 цагаас мэдээлэл хийхээр болжээ. 

Түүний мэдээлснээр "Тухайн үйл явдал болсон гэх цаг хугацаанд миний бие гэр бүлийнхээ хамт амарч байсан. Үүнийг нотлох камерын бичлэг болон бусад холбогдох баримт байгаа болно. Мөн анх уг мэдээллийг нийтэлсэн иргэн дараагийн тайлбартаа хамт байсан хүн өөрийгөө төмөр замын дарга гэж танилцуулсан боловч үнэн хэрэгтээ төмөр замын дарга биш байсан тухай мэдэгдсэн" гэдэг тайлбарыг бичжээ.