Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2 цагийн дараа
249
Н.Алтанхуяг: Байгалийн баялаг гээд жаахан юм аа тарааж өгөөд дампуураад байна

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас тодрууллаа.

Тэрээр, Монгол Улс яагаад дампуураад байгаа гэхээр байгалийн баялаг гээд орж ирж байгаа жаахан юм аа тарааж өгөөд байгаа. Тэр нь айл өрхдөө ч юм болохгүй, хэцүү. Гэхдээ өнөөдөр амьдрал ядуу байгаа. Эдийн засгийн сайд Монгол хөгжилтэй гайгүй орон болчихлоо гэж солиорсон байсан. Эхлээд нөхцөл байдлаа сайн ойлгооч. 

Хүмүүсийн амьдрал үнэхээр хэцүү байгаа учраас мөнгөө авъя гээд байна. Гэвч авъя гэдэг хууль байхгүй. 

Тараа гээд тараах хууль санаачлах гэж байгаа юм байлгүй. Би сайн мэдэхгүй байна. Н.Учрал сайд өөрөө тэтгэвэр нэмчихсэн юм шиг юм яриад байна. УИХ, Засгийн газар оруулж ирээд УИХ хуралдаж байж шийднэ. Дээр нь тэр мөнгө татвар төлөгчдийн мөнгө. Ямар нэг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын мөнгө биш. 

Татвар төлөгчдийн мөнгийг хэн нэгэн гарч ирээд тараана гэдэг бол буруу шүү. Гэхдээ иргэдийн хүсэлтээр тарааж болно.

Шууд дамжуулалт үзэх: