

Эрчим хүч, усны салбарын шинэчлэлийн хүрээнд энэ оны зургаадугаар сарын 5-ны өдрөөс эхлэн айл өрхүүдийн цахилгаан, дулаан, хэрэглээний усны тарифыг үе шаттайгаар нэмэгдүүлэх шийдвэр албан ёсоор хэрэгжиж эхэлсэн. Тодруулбал, орон сууцны халаалт 25 төгрөгөөр, ус халаасны төлбөр 82 төгрөг, цэвэр ус 0.66 төгрөг, бохир ус 0.75 энэ удаагийн зохицуулалтаар цахилгааны тариф 11 төгрөгөөр, халаалт 25 төгрөгөөр тус тус өөрчлөгдсөн.
Ийнхүү төлбөр нэмэгдсэн ч иргэдийн авах үйлчилгээ улам дордсон байна. Өөрөөр хэлбэл иргэд төлсөн мөнгөндөө таарсан үйлчилгээ авч чадахгүй байна.
Учир нь манай редакцад СХД-ийн 18-р хорооны 41-р байрны халаалт муу, шөнөдөө халаалт нь бүр байхгүй болж байгаа талаар иргэдээс гомдол ирүүлсэн юм. Тиймээс тус орон сууцны СӨХ-ны дарга н.Цацралаас тус асуудлын талаар тодрууллаа.
Тэрээр, Ус дулааны төлбөрийн талаар би мэдэхгүй. Зарим айлын халаалт муу байгаа. Манай байрны доор жоохон гацалт үүсээд байгаа, янзалж байгаа гэх хариу авсан. Гацалт үүсээд шөнөдөө хүйтэн болохоор хүйтэн байгаа нь иргэдэд мэдрэгдээд байгаа байх. Хэрэв ус, дулааны мөнгө хэрэглэснээс илүү гарч байна гэж үзвэл тоолуурынхаа зургийг аваад ХҮТ-16 дээр очиж уулзаад шалгуулах боломжтой. Халаалтын асуудал өнөөдөр зүгээр болно гэж инженер мэдээлэл өгсөн. Бүх айл биш 9 давхраас доош хэдэн айл гэсэн. Энэнээс өөр мэдээлэл надад ирээгүй байгаа.
Оршин суугч: Ус дулааны төлбөр өмнөх сараас өндөр буюу 2 дахин нэмэгдэж гарсан байна. Халуун хүйтэн ус байгаа. Гэхдээ шөнө унтаж байхад халаалтгүй болоод байгаа. Тэгээд өглөө хүмүүс сэрэх үеэр халаалтаа өгөөд байгаа. Нялх хүүхэдтэй айлууд бүр хэцүү, хүүхдүүд ханиад хүрээд гэртээ даарч хонож байна.
Энэ мэт асуудал өнгөрсөн жилүүдэд ч гарсаар ирсэн. Иргэд төлөх ёстой төлбөр тооцоогоо цаг тухайд нь төлдөг ч буцаад авах ёстой үйлчилгээгээ авч чадахгүй хохирох тохиолдол гарсаар байна. Тиймээс иргэдэд тохирох үйлчилгээг өгч чаддаг болсон үедээ төлбөр тооцоогоо нэмдэг байхыг иргэд хүсэж байна.
