М.Нансалмаа
Сэтгүүлч
Нийгэм
6 цагийн дараа
267
С.Наранцогт: Хэрэглээний зээлийн хугацаагаа 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо

Мөнгөний бодлогын хороо хуралдааны шийдвэрээ танилцууллаа.

Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт: “Хэрэглээний зээлээ төлөхөд хүндрэлтэй болсон иргэдэд чиглэсэн шийдвэр гаргалаа. Зээлийнхээ хугацааг 48 сар хүртэл сунгаж, сарын төлбөрөө бууруулах боломжтой боллоо. Үүнд өр, орлогын харьцааны хязгаарлалттай зээл буюу цалингийн, малчны, автомашины зээл хамаарна. Эдгээр зээлүүд дээр нэмэлт зээл олгохгүй бөгөөд тухайн зээлд өр, орлогын харьцаа үйлчлэхгүй юм.

Хугацаа уртсахын хэрээр хүү нэмэгдэнэ. Энэ шийдвэр бол зээлээ төлөх боломжгүй болсон иргэдэд чиглэсэн. Тиймээс хэвийн төлөлттэй иргэд хугацаандаа төлөөд явах нь ашигтай.

Иргэд зээл авсан банкандаа хүсэлт гаргаж, хугацаагаа сунгах боломжтой. Банк тухайн иргэний санхүүгийн нөхцөл байдлыг үнэлж, шийдвэрээ гаргана. Маргааш буюу арваннэгдүгээр сарын 4-нөөс шийдвэр хэрэгжиж эхэлнэ" гэв.

Шууд үзэх: