М.Нансалмаа
Сэтгүүлч
Товч мэдээ
6 цагийн дараа
181
А.Бүрэнбаатар: Би хар тамхи байтугай амны тамхи ч татдаггүй

Хууль зүйн сайд асан С.Амарсайханы зөвлөх А.Бүрэнбаатарыг хар тамхи хэрэглэсэн үедээ Дарханы замд осол гаргасан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарсан. Тэрээр энэ талаар тайлбар хийлээ.

А.Бүрэнбаатар: “Намайг хар тамхи хэрэглэсэн үедээ Дарханы зам дээр осол хийсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан байна. Зохион байгуулалттай худал мэдээлэл тараахаа болино уу. Би хар тамхи байтугай амны тамхи ч татдаггүй хүн.

Удахгүй хар тамхины сонсгол болох гэж байгаатай холбогдуулан улс төржиж, намайг хар тамхичин болгож байгаа юм байна. Зарим хүмүүст хэлэхэд битгий баярлаад бай. Удахгүй хар тамхичдын бусармаг зүйлс илчлэгдэнэ. Тэрнээс айсандаа зүгээр явж байгаа хүнийг ингэж харлуулж байна. Хот руу очиж байгаад учрыг нь олно” гэв.