
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Тэгвэл Засгийн газар ногдол ашгийг бэлнээр тараалгүй, хуримтлалын санд хадгална гэдэг байр суурьтай хэвээр байна.
Сангийн сайд З.Мэндсайхан: "Засгийн газар 2027 оны төсвийн тухай хуулийг өргөн барихдаа Оюутолгойн ногдол ашгийн 2 их наядаар эрчим хүч зэрэг нийгмийн шинжтэй суурь асуудлаа шийдвэрлээд, 1 их наядыг хуримтлалын сан дахь иргэдийн дансанд хадгалах санал гаргасан. Хэлэлцүүлгийн явцад иргэдээс цахим санал хураалт авахад дийлэнх нь хуримтлалын санд хадгалахыг дэмжсэн. Иймд засгийн газар хуулийн төслөө эргүүлэн татсан тул баялгийн сангийн тухай хуулиар иргэдийн хуримтлалын дансанд орно.
Ерөнхийлөгч бэлнээр тараах нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн. Гэхдээ засгийн газар бэлнээр тараахгүй гэсэн байр суурин дээрээ байгаа. Хэрэв ногдол ашгийг бэлнээр тараавал инфляц 2-3 хувиар өсөж, иргэдийн амьдралд хүндрэл учирна.
Оюутолгойн зэсийн экспорт хэвийн хэмжээндээ орсон. Өдөрт 13 вагон гардаг байж байгаад дөрөв болж буураад, буцаад 17 вагон гардаг болж байна" гэлээ.
Шууд үзэх:
