М.Нансалмаа
Сэтгүүлч
Live
7 цагийн дараа
91
Б.Пүрэвдагва: Нийслэлийн албан татварыг 2 хувиас 1 хувь болгож бууруулна

Хотын дарга Б.Пүрэвдагваас албан татвар болон агаарын бохирдлыг талаар тодрууллаа. Тэрээр “Нийслэлийн албан татварыг 2 хувиас 1 хувь болгож бууруулах саналыг өргөн барьсан. Гэхдээ архи, тамхины татварыг өөрчлөхгүй. Авто засвар, угаалга, хоол хүнс гэх мэт үйлчилгээний татварыг 1 хувь болгоно.

Агаарын чанар өнгөрсөн онтой харьцуулахад 10-14 хувиар сайжирсан. Энэ өвөл хоёр ажлаас үр дүн хүлээж байна. Нэгдүгээрт, 5000 айлыг хийн халаагуурт шилжүүлсэн. Хоёрдугаарт, шахмал түлшийг угааж баяжуулсан нүүрснээс гаргаж авдаг болсноор хүхэр, тоосжилт багасна. Хагас коксжсон түлш өнгөрсөн долоо хоногоос худалдаанд гарсан. Өглөө оройдоо модоор гал асааж байгаа учраас тоосжилт нэмэгдэж байна” гэв.

Шууд үзэх: