М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
7 цагийн дараа
112
Т.Доржханд: Ногдол ашгийг бэлнээр тараах популист шийдвэрийг дэмжихгүй

Шадар сайд Т.Доржхандаас Оюутолгойн ногдол ашгийг талаар тодрууллаа. Тэрээр “Монгол Улс инфляцыг 7-8 хувьд барих боломжгүй. Алаагүй баавгайн арьсыг хувааж иднэ гэгчээр ногдол ашгийн сургаар инфляц нэмэгдэж, үнийн өсөлтөд иргэдийн бодит орлого нэрвэгдэх эрсдэлтэй. Энийг захын эдийн засагч хэлнэ.

Бид популизмыг сөрж, бодит байдлыг ярих хэрэгтэй. Тиймээс засгийн газар ногдол ашгийг хуримтлалын санд хадгална гэсэн байр сууриндаа байна.

Хэрэглээг дэмжсэн популист амлалт, мөнгө тараалт нь маш их хохирлыг дагуулдаг. Иргэд байгалийн баялгаа хүртэх эрхтэй гэдэгт үндэслэн бэлнээр олгох хэрэгтэй гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй” гэв.

Шууд үзэх: