М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
4 цагийн дараа
126
Ц.Сандаг-Очир: Эзэн холбогдогч нь тогтоогдмогц Нөмрөгийн түймрийн хохирлыг гаргуулна

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа. Тэрээр  

“Нөмрөгийн түймрийн улмаас учирсан хохирлыг тооцохоор ажиллаж байна. Хуулийн дагуу 30 хоногийн хугацаанд хохирлыг тооцох ёстой. Арван нэгдүгээр сарын 16-нд дуусна.

Нийт 468 мянган га газар нутаг шатсан. Шатаагүй үлдсэн бага хэмжээний газарт ан амьтдын нягтаршил их байна. Иймд хүйтрэхээс өмнө тэдгээр амьтдыг идэш тэжээлийн хомсдолоос сэргийлж, өвс тэжээлээр хангахын тулд засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөгийг гаргахаар шийдвэрлэлээ.

Түймрийг унтраахад болон унтарсны дараа авч хэрэгжүүлж буй арга хэмжээний зардлыг нэгтгэн хохирлын хэмжээнд тооцно. Хууль хяналтын байгууллага эзэн холбогдогчийг тогтоосны дараа хохирлыг гаргуулна.  

Японы засгийн газраас нөхөн сэргээлтийн ажилд бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Нөхөн сэргээлтийн ажилд зөвхөн Япон гэлтгүй бусад олон улсын байгууллагуудтай хамтарч, хандив тусламж авах бодлогыг барьж байна. Мөн түймрийн дараах арга хэмжээн дээр хойд болон урд хөршийн эрдэмтэн судлаачдын тусламжийг авахаар төлөвлөж байна.

Орон нутгаас хандив тусламж үзүүлэх хүсэлтэй иргэн, байгууллагууд байна. Дорнод аймгийн онцгой комиссын дэргэд сан байгуулж, энэ ажлыг зохион байгуулах боломжтой.

Хэрэв байгаль, ан амьтнаа хамгаалахад дэмжлэг үзүүлэх хүсэлтэй бол аймгийн онцгой комиссоор дамжуулж болно” гэв.

Шууд үзэх: