М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
4 цагийн дараа
163
Ж.Ганбаатар: Ногдол ашгийг бэлнээр олгох эсэхийг иргэдээс асуух хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатараас Оюутолгойн ногдол ашгийн талаарх байр суурийг нь тодрууллаа. Тэрээр "2027 оны төсвийг дөнгөж өргөн барьж байхад Чингис хаан баялгийн сангаас байгалийн баялгийн ашгийг төсөв рүү оруулж, хамаагүй зарцуулж болохгүй гэдэг байр суурийг илэрхийлж байсан. Баялгийн сан энэ мөнгийг өсгөж үржүүлэх хэрэгтэй. Хэрвээ бэлэн мөнгөөр тараана гэвэл ард иргэдээсээ асуух хэрэгтэй. Норвег, Швейцарын баялгийн сангууд иргэдийнхээ саналыг асуудаг юм байна лээ.

Баялгийн сангийн тухай хуулиараа энэ мөнгийг өсгөж үржүүлэх хэрэгтэй гэдэг байр суурьтай байна. Олон улсын жишиг нь тийм шүү дээ. 

Ерөнхийлөгчийн байр суурьт хүндэтгэлтэй хандаж байгаа. Нийт ард иргэдийн баялаг учраас өөрсдөөс нь асуух хэрэгтэй.

Ямартай ч Оюутолгойн ногдол ашгийг төсөв рүү оруулан зарцуулж болохгүй. 

УИХ-ын гишүүд олонхын шийдвэр гарсны дараа янз бүрийн байдлаар үзэл бодлоо илэрхийлээд байж болохгүй. Олонхоо дагах хэрэгтэй" гэв. 

Шууд үзэх: