
Шадар сайд Н.Номтойбаяраас тодрууллаа. Тэрээр "Улсын онцгой комисс оролцохгүй асуудал гэж алга. Баавгайн асуудал гарахаар Сандагаа бид хоёр сандраад л гүйнэ. Эрчим хүчний асуудал гарахаар Найдалаа бид хоёр сандраад л гүйх юм. Би бол УИХ-ын гишүүний ажлаа бүр орхигдуулчихсан байгаа. Нэг биеэ хоёр хуваах боломж алга.
Оюутолгойн ногдол ашгийн тухайд бэлэн мөнгө тараана гэдэг миний улс төрийн шашинд хэзээ ч нийцэхгүй
Яамдын төрийн нарийн бичгийн дарга нарын ажиллаж байгаа байдал хангалтгүй байна. Ямар сайндаа л УОК-ын хурал дээр уурлаад "Хаалгыг чинь өшиглөнө шүү, аятайхан байгаарай" гэдэг яриа үүсэх вэ дээ. Тэгээд тэр хүн чөлөөлөгдсөн. Сая томилогдсон шинэ хүн нь Хүн намын томилгоотой. Өчигдөр төрийн албаны шалгалтандаа унасан гэсэн. Төрийн нарийн бичгийн дарга маш чухал үүрэгтэй ажил. Өвөл эхэлчихээд байхад яамны төрийн нарийн бичгийн даргын болзлыг хангах хүн олдохгүй байна шүү дээ" гэв.
Шууд үзэх:
