М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
6 цагийн дараа
182
Л.Гантөмөр: Ногдол ашгийг бэлнээр олгох тогтоолын төсөлд ЗГ хариу өгөөгүй

УИХ-ын гишүүн Л.Гантөмөрөөс тодрууллаа. Тэрээр "Байгалийн баялаг бол монголчуудын баялаг. Олж нээсэн эсвэл зарсан хүний баялаг гэж төөрөгдөж явдгаа болих хэрэгтэй. Би хоёр 7 хоногийн өмнө засгийн газарт Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр өгөх тухай тогтоолыг өргөн барьсан. Засгийн газар хариу өгөлгүй алгуурласаар байна. сарын дотор хариу өгөхгүй бол УИХ-д тогтоолын төслөө өргөн барина.

УИХ-ын гишүүд тодорхой хэмжээнд дэмжиж саналаа өгч байгаа. УИХ-аас хоёр шийдвэр гарах ёстой. Нэгдүгээрт, Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд олгоно. Хоёрдугаарт, хувьцааг иргэдэд өгнө.

Арван нэгдүгээр сарын 10-нд их эзэнт гүрэн байгуулагдсаны 820 жилийн ойн хүндэтгэлийн чуулган хийнэ.

Үүнтэй холбогдуулан эзэн хааны  хөргийг архины шил болон тамхины хайрцган дээр хэвлэхгүй байх шийдвэрийг гаргана.

Засгийн газар ажил хэрэг болгож, хууль тогтоомжийн төслийг боловсруулах ажлыг хийнэ. Олон жилийн турш эзэн хааныхаа хөргийг архи, тамхины хайрцган дээр хэвлэж,  хогийн сав руу хаясаар ирлээ" гэв. 

Шууд үзэх: