Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2026.11.05 10:42
170
ХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина

Боловсролын яам, ХААН Банк, НҮБ-ын Хүүхдийн сангаас хамтран хэрэгжүүлж буй “Багийн бага сургууль” санаачилгын хүрээнд хүүхэд бүрд сурч боловсрох тэгш боломж олгох, боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Налайх дүүргийн I хорооны гэр хорооллын алслагдсан бүсэд 75 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг талууд үзэглэлээ.

Тус санаачилгын хүрээнд 2025 онд ХААН Банк нийт 4 байршилд бага сургууль барьж өгснөөр алслагдсан орон нутгийн 300 гаруй хүүхэд гэртэйгээ ойр, аюулгүй орчинд суралцах боломж бүрдсэн билээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд ХААН Банк өөрийн санхүүжилтээр ийнхүү 7 дахь байршилдаа бага сургууль барих гэж буй бөгөөд энэ санаачилгыг ирэх жил ч мөн үргэлжлүүлж, хүүхэд багачуудын гэрэлт ирээдүйн төлөө хөрөнгө оруулахаар төлөвлөөд байна.

Шинээр бага сургууль ашиглалтад оруулснаар алслагдсан тухайн багийн хүүхдүүд гэрийнхээ ойролцоо сургуульд суралцах боломж бүрдэж, гэрээс сургууль хүртэл хол зам туулах шаардлагагүй болох төдийгүй хүүхдүүдийн сурч боловсрох орчин, боловсролын үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад бодит хувь нэмэр оруулах юм.

Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк