

Цагдаагийн байгууллагаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Хар тамхитай тэмцэх албаны дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудорж: Энэ оны эхний 9 сарын байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис буюу хар тамхитай холбоотой 463 холбогдогчтой 430 гэмт хэрэг илрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс гэмт хэрэг 2.1 дахин, хэргийн холбогдогч 1.8 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Эхний 9 сарын байдлаар нийт 15 төрлийн 123,550 хүн нэг удаа хэрэглэх мансуурах хэмжээний бодисыг хууль бус зах зээлд нийлүүлэлт хийгдэхээс нь өмнө урьдчилан сэргийлж, 6.6 тэрбум төгрөгийн хууль бус эргэлтийг таслан зогсоосон.
Мөн гадаад улсаас нийлүүлэгч 5 бүлгийн 12 этгээдийг баривчилж, Интерполын шугамаар 2024 оноос хойш эрэн сурвалжлагдаж байсан 22 этгээдийг тогтоож, 2 иргэнийг шилжүүлэн авчирсан.
Гадаад улсад энэ төрлийн гэмт хэргээр Монгол Улсын 43 иргэн хорих ял эдэлж байна.
Шууд дамжуулалт үзэх:
