Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
10 мин өмнө
623
О.Цогтгэрэл: Рио Тинто-гийн талаас манай улсад нэг удаагийн төлбөр өгөх санал гаргасан байх магадлалтай

АН-аас Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр тараах асуудал дээр байр сууриа илэрхийллээ.

АН-ын дарга О.Цогтгэрэл: Сүүлийн үед улс төрд өрнөөд байгаа олон асуудал бий. Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар тодорхой мэдээлэл хүргэх шаардлагатай гэж үзлээ. 

Оюутолгойн ногдол ашиг гэх асуудлыг тойрч улсаараа хэрэлдэж байна. Энэ асуудлын хөшигний ард олон асуултын тэмдгүүд байна. Яг үнэндээ Оюутолгойн 3 их наяд гэх асуудал ногдол ашиг мөн үү гэдэгт Засгийн газар нэг мөр хариулт өгөх ёстой. 

Мөн энэ мөнгийг жил бүр өгнө гэж хөрөнгө оруулагч талаас илэрхийлсэн үү гэдэгт тодотгох ёстой. Яг одоо авч байгаа мэдээллүүдийг нэгтгэж авч үзэхэд Рио Тинто-гийн талаас энэ талаар албан ёсны байр суурь үнэндээ алга байна. 

Нэг удаагийн төлбөр Рио Тинто-гийн талаас манай улсад өгөхөөр санал болгосон байх магадлалтай. Хэрэв нэг удаагийн төлбөр юм бол нөгөө тал нэг зүйлийг авахаар тохиролцсон нь байж таарна. 

Үүний цаана Онтрэ-ийн Оюутолгойн 30 хувьтай тэнцэх хэмжээний нөөц баялаг бүхий ордыг хэлэлцэж ярилцсан, наймаалцах асуудал үүний цаана явахыг үгүйсгэхгүй. Яагаад гэхээр одоог хүртэл Рио Тинто компани албан ёсны байр сууриа илэрхийлээгүй байгаа. Сайт дээрээ Монголын талд ногдол ашиг өгнө гэж нэг ч үг, өгүүлбэр хэлээгүй байгаа. Онтрэтэй холбоотой гэрээ хэлэлцээр ахиж байгаа гэдэг л байр суурь илэрхийлсэн. 

Шууд дамжуулалт үзэх: