

Оршуулгын тухай нийтийн өргөдөл санаачлагч Д.Гансаруул мэдээлэл хийлээ.
Тэрээр, Намайг 7-8 жил дарамталсан. Би 2 дахь удаагаа эд нарын заналхийлэлд өртөж байна. Би иргэн хүнээс гадна, сэтгүүлчийн ажлаа хийж яваа. Өмнө нь эдгээр хүмүүст нэг удаа дарамтлуулсан учраас сэтгэл зүйн дархлаатай байна. Хоёрт, 100 мянган иргэний саналыг авч байгаа учраас арай илүү зоригтой байна.
Манай ээж, 12 настай хүүхэд рүү маань танихгүй дугаараас залгаж байна. Буцаагаад залгахаар утсаа авдаггүй. Дарамт, сүрдүүлэг ирээд манай гэр бүлийнхэн айдастай байгаа.
Энэ асуудлыг 2013 оноос хойш хөндөж, газар усны нэрийг буцааж Монгол болгох талаар нийтлэлүүд бичиж байсан. Тэр үеэс эхлээд манай хамаатан садан намайг таньдаг гэж хэлэхгүй болсон.
Манай улсад оршуулгын тухай хууль байхгүй байсан. Тиймээс манай улс оршуулгын хуультай болох цаг нь болсон.
Шууд дамжуулалт үзэх:
