М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
1 цагийн дараа
144
Д.Батбаяр: Би лоббинд автаагүй, усны тухай хуулийг дэмжихгүй

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан нарын 13 гишүүн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлжээ. Төслийн 48.6 дугаар зүйлд ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулах үйл ажиллагаанд газрын доорх цэнгэг ус ашиглахыг хориглож, баяжуулах үйлдвэрүүдийг цэвэрлэж, дахин ашигласан усаар хангахаар тусгасан байна.

Өнөөдрийн УИХ-ын чуулганаар энэхүү хуулийг төслийг хэлэлцэнэ. УИХ-ын зарим гишүүд эсрэг байр суурьтай байгаа юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Батбаяраас тодрууллаа. Тэрээр “Усны тухай хуулийг би дэмжихгүй байгаа. Энэ бол зөвхөн үйлдвэрүүд гэлтгүй ундны устай холбоотой учраас нухацтай авч үзэх ёстой.

Одоо байгаа өргөн барьсан хэлбэрээр дэмжих боломжгүй. Яагаад гэвэл говийн бүсээс бусад бүсэд үйлдвэрлэлийн зориулалттайгаар ус ашиглах боломжгүй гэсэн байна.

Нөгөө талд Оюутолгойн асуудал яригдана. Оюутолгой хэрэглэж байгаа усныхаа 90 орчим хувийг дахин ашигладаг. Энэ бол өөрсдийнх нь зардалд нөлөөлж байгаа учраас зүй ёсны шийдвэр.

Яагаад ийм хууль оруулж ирж байгааг ойлгохгүй байна. Зөвхөн үйлдвэрүүд төдийгүй газар тариалан ч бас өдийг хүртэл усаа ашигласаар ирсэн. Энэ хуулийг эсэргүүцэж байгаа гишүүдийг лоббинд өртсөн гэж байна. Тийм зүйл байхгүй. Ажлыг мэддэг, асуудлыг ойлгодог гишүүд өөрсдийнхөө байр суурийг илэрхийлснийг лоббинд орчихлоо гэж байна” гэв.

Шууд үзэх: