

УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Оюутолгойн ногдол ашгийн талаар байр суурийг тодрууллаа. Тэрээр ногдол ашгийг бэлнээр тараалгүй хуримтлалын санд төвлөрүүлж, цахилгаан станц барих нь зөв гэж үзэж байна.
Д.Ганбат: “Он дуусахад хоёр сар дутуу байна. Он дууссаны дараа Оюутолгойгоос ногдол ашгаа авах байх. Баялгийн сангийн тухай хуулийг өөрчлөхгүйгээр иргэдийн дансанд бэлнээр хийх боломжгүй. Ерөнхийлөгчийн зүгээс бэлнээр олгох нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн байна лээ. Тэр саналыг УИХ-аар хэлэлцэхийн тулд Баялгийн сангийн тухай хуулиа хүчингүй болгох хэрэгтэй.
Миний хувьд өөр саналтай байгаа. Оюутолгойд нийлүүлдэг цахилгааныг гаднаас авдаг. Эрчим хүчний хувьд манай улс хүнд нөхцөл байдалтай байгаа. Ногдол ашгийг хуримтлалын санд авснаар цахилгаан станц барих боломжтой. Түүнийхээ хувьцааг иргэддээ эзэмшүүлэх хэрэгтэй. Тэгвэл жил болгон цахилгаан станцынхаа ногдол ашгийг авна.
Ногдол ашгийг үрэн таран хийх талаар яриад тэр боломжийг хэлэлцэхгүй байна. Оюутолгой, Таван толгойд цахилгаан нийлүүлэх станцын төсөл бэлэн байгаа шүү дээ. 1-2 жилийн дотор байгуулчихна. Энэ бол хамгийн зөв оновчтой шийдвэр” гэв.
Шууд үзэх:
