

УИХ-ын гишүүн Б.Баярбаатараас Оюутолгойн ногдол ашгийн талаарх байр суурийг тодрууллаа. Тэрээр “Рио тинто компани ядарсан монголчуудыг доромжлохоо зогсоо. Байгалийн баялгийг нь үнэ төлбөргүй шахуу зөөгөөд гаргадаг. Үүнийхээ хариуд АМНАТ-ын таван хувийг л төлж байгаа. Гэтэл монголын ард түмэн 15 тэрбумын зээлийн хүүгийн өрөнд орж байна.
Энэ гэрээг байгуулсан Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нар ирж, хариуцлагаа хүлээх ёстой. Сүүлийн үед 3 их наядын ногдол ашиг өгнө, өгөхгүй гээд төр болон ард түмнийг нь талцуулж байна.
Эхэндээ өгнө гэж байснаа хоёр хоногийн өмнөөс бараг өгөхөөргүй ч юм шиг болоод явчихлаа. Энэ бол монголын ард түмнийг доромжилж байгаа хэлбэр.
Үүнээс болж парламент, засгийн газар, ард иргэд нь талцаад, ерөнхийлөгч хүртэл гарч ирж байр сууриа илэрхийлээд байгаа нь буруу.
Би бол З.Мэндсайхан сайдтай адил байр суурьтай байгаа. Эхлээд ногдол ашгаа оруулаад ир. Дараа нь баялгийн сангийн тухай хуулиндаа өөрчлөлт оруулах эсэхээ шийдье.
Монголчууддаа хандаж хэлэхэд, Рио тинто компанид битгий доромжлуул. Биднийг шилний цаанаас чихэр долоолгоод, хэрэлдүүлээд байна. Эхлээд улсын дансандаа авахыг шаардах хэрэгтэй. Орж ирээгүй байгаа мөнгөн дээр маргалдаад яахав дээ.
Оюутолгойн орд хэдэн тэрбум доллараар хэмжигдэнэ. Энэний хажууд 3 их наядын ногдол ашиг бол өчүүхэн зүйл.
Шууд үзэх:
