М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
2 цагийн дараа
180
О.Номинчимэг: Ногдол ашгийг бэлнээр олгох нийтийн өргөдлийг байнгын хороод хэлэлцэнэ

Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэгээс хэрэгжүүлж буй ажлуудын талаар тодрууллаа.

Тэрээр “Өргөдлийн байнгын хороонд орон сууцны залилантай холбоотой олон санал ирсэн. Иймд цаашид энэ төрлийн асуудал гаргахгүйн төлөө болон хохирсон иргэдийн царцчихсан барилгыг яаж шийдэх талаар долоон чиглэл бүхий УИХ-ын тогтоолыг баталж, Засгийн газарт үүрэг өгсөн. Засгийн газар сайтар анхаарч, идэвхтэй ажиллаж байна. Орон сууц гэрээг бүртгэлжүүлэх түр журмыг баталсан. Арван нэгдүгээр сарын 16-наас хэрэгжиж эхэлнэ.

Ингэснээр нэг байрыг хүмүүст зэрэг худалдах, банкны барьцаанд тавьсан байрыг худалдах зэрэг олон асуудлаас урьдчилан сэргийлнэ. Цаашид хууль зүйн яамнаас эрх зүйн орчныг цэгцлэх хуулийг оруулж ирнэ. Миний хувьд хуулийн ажлыг хэсгийг ахалж ажиллаж байна.

100 мянган иргэний гарын үсэг цугласан 4 нийтийн өргөдөл байгаа. Эхнээсээ шийдэгдээд явж байна.

-Хамгийн сүүлд Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр олгох тухай  өргөдөл орж ирсэн. Өнөөдөр УИХ-ын дарга өргөдлийн байнгын хороо болон эдийн засгийн байнгын хороонд хэлэлцэхээр өгч байна.

-Орон нутгийн зам ашигласны төлбөрийг бууруулах ажлын хэсэг байгуулагдаад, санал дүгнэлтээ гаргахаар ажиллаж байна.

-Үл хөдлөх борлуулсны 2 хувийн татварыг чөлөөлөх хууль төсөв дагаж орж ирээд, дэмжигдээд явж байна. Төсөв эцэслэгдэхээр ирэх оноос энэ хууль хэрэгжинэ.

-Оршуулгын газар, зохицуулалттай холбоотой хуулийг А.Ариунзаяа нарын гишүүд боловсруулаад, удахгүй УИХ-д өргөн барихаар ажиллаж байна” гэлээ.

Шууд үзэх: