

Өнөөдөр УИХ-ын чуулганаар Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ. Ардчилсан намын бүлэг завсарлага авч байна. Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан дараах байр суурийг илэрхийллээ.
Усны тухай хууль 12 жилийн турш шинэчлэгдээгүй. Есөн сарын хугацаанд энэ хуулийг нухаж, маш олон хэлэлцүүлэг хийсний эцэст ойлголоо.
Усны нөөцийг хамгаалах сонирхол байдаггүй юм байна. Зөвхөн уул уурхайн компаниудад усыг хямд өгөх зорилготой юм байна.
Г.Дамдинням сайд тэргүүтэй хүмүүс эсэргүүцлээ. Засгийн газраас 30 хоногийн дотор санал ирүүлдэг боловч 60 хоногийн дараа ирүүлсэн. Би тэвчээртэйгээр хүлээж, ирүүлсэн саналых нь 90 хувийг тусгасан. Салбарын яамтайгаа нэг ч зөрчилгүй зөвшилцсөн.
Монгол улсын есөн аймаг, 56 сумын 817 мянган иргэн ундны эх үүсвэргүй болсон. Тэр бүх засаг дарга нар байгаль орчны яам, усны газарт ундны усыг яаралтай сэргээж өгөхийг хүссэн бичгийг өгсөөр байна. Уул уурхайд хэрэглэдэг усыг иргэд ууж байгаа. НҮБ-ын судалгаагаар энэ усыг жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд, хүүхдүүд ууснаар гэдэсний савханцар үүсгэнэ гэдгийг тогтоосон.
Усны тухай хууль өөрчлөгдсөнөөр юу өөрчлөгдөх вэ?
Нэг хайрцаг тамхи 6000 төгрөгний үнэтэй. Гэтэл уул уурхайн компаниуд таван тонн усыг 6000 хүрэхгүй хямд үнээр авч байна. Усны салбараас уул уурхайн компаниуд 887 тэрбумын хөнгөлөлтийг эдэлж байгаа юм.
Гэтэл 817 мянган иргэнийг ундны усаар хангахад 10 гаруй тэрбум төгрөг л хэрэгтэй. Энийг бид нар уул уурхайгаас гуйж авах гэж байгаа. УИХ сөхрөхөөс нь урьтаж манай нам завсарлага авлаа.
Шууд үзэх:
