

Өнөөдөр УИХ-ын чуулганаар Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ. Зарим гишүүд эсрэг байр суурьтай байгаа юм. Энэ талаар П.Ганзориг гишүүнээс тодрууллаа. Тэрээр
"Инженерийн байгууламжийг усны онцгой хамгаалалтын бүсэд барихыг хориглох гэж байна. Инженерийн шийдэлтэй дэд бүтэц гэдэг бол гүүр гэсэн үг. Наад зах нь модон гүүрийг гол дээгүүр барих боломжгүй болно. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг зогсоох үр дагавартай хуулийн төслийг оруулж ирж байна. Эдийн засаг хөгжлийн яамнаас Байдрагийн 30 мв-ын усан цахилгаан станцын сонгон шалгаруулалтыг зарлаж байгаатай зэрэгцэн
Н.Мөнхсоёл тэргүүтэй гишүүд усны сэргээгдэх эрчим хүчний төслийг зогсоох оролдлого хийж байна.
Мэдэн будилж, хуулиа гоё өнцгөөр тайлбарлаж байна. Хэрвээ энэ хууль батлагдвал үерийн байгууламжаа ч барих боломжгүй болно. Засгийн газраас хүртэл бүрэн дэмжих боломжгүй гэдэг дүгнэлт гаргасан" гэв.
Шууд үзэх:
